images

Монгол цэргүүд Япон, Өмнөд Солонгост инженерийн сургалтад сууна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-05-16


   Манай улс энэ жил Японы Өөрийгөө хамгаалах хүчинтэй хамтарсан “Зам” сургалтыг 11 дэх жилдээ, Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчинтэй инженерийн цэргийн хамтарсан сургалтыг анх удаа зохион байгуулах гэж байгааг Монгол улсын Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа Хуурай замын цэргийн командлалын дэргэдэх "Хуурай замын цэрэг" сонин мэдээллээ. Өмнөд Солонгост болох сургалтад манай улсаас 9 алба хаагч хамрагдаж, тактикийн зам болон харуулын байгууламж байгуулах, гүний худаг өрөмдөх арга техникээс суралцана. Харин Япон улсад 40 хоног үргэлжлэх “Зам” сургалтын эхний шатанд 10 гаруй алба хаагч оролцохоор удахгүй эх орноосоо мордох гэж байна. Манай улс дэлхийн 40 гаруй оронтой цэргийн дипломат харилцаа тогтоож, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх, сурган дадлагажуулах зорилгоор олон хэлбэрээр хамтран ажиллаж байгаа бөгөөд үүний нэг хэсэг нь инженерийн цэргийн хамтарсан сургалт, дадлагууд юм.                  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.